Зоогийн газарт халдлага үйлджээ
2016-08-26

Сомалийн нийслэл Могадишу хотын далайн эрэг дэх “Banadir Beach Club” зоогийн газарт халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 10 гаруй шархтсан гэнэ.

 

Зоогийн газрын өмнөх талбайд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Аюулгүй байдлын агентлагийнхан зургаан цаг тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд халдлагатай холбоотой хоёр этгээдийг баривчилсан талаараа мэдэгдэв.

 

Баригдсан этгээдүүд алан хядах “Аль Шабаб” бүлэглэлийн дайчид болохыг тогтоожээ. Хоёр өдрийн өмнө тус бүлэглэл Могадишу хотноо халдлага зохион байгуулж, 17 хүнийг хөнөөсөн билээ. “Аль Шабаб” бүлэглэл 2011 оны наймдугаар сараас нийслэл хотноо хяналтаа тогтоохыг санаархаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин