Жонни Деппийн охин жүжигчин болжээ
2016-08-26

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн охин Лиза Росе Депп жүжигчин болж, анхныхаа уран бүтээлд тоглосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Planetarium” гэх франц кинонд холливуудын нэрт жүжигчин Натали Портман тогложээ.

 

Уг киноны үйл явдал нь жүжигчин болохоор Парис хотноо ирж буй америк эгч дүүсийн тухай өгүүлэх аж. Киноны эхний трейлер өчигдөр цацагдсан юм.

 

Канадад ирэх сарын 10-ны өдөр Торонтогийн кино наадам зохион байгуулагдах билээ. Кино наадмын үеэр “Planetarium” нээлтээ хийхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин