Турк: Найман цагдаа амиа алджээ
2016-08-26

Турк улсын Цизре хотноо орон нутгийн цагаар 7.00 цагт террорист халдлага гарсан билээ. Террористууд Цизре хотын Цагдаагийн газрын байрны өмнө тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлжээ. Уг халдлагаар цагдаагийн найман албан хаагч амиа алдаж, 45 хүн шархтжээ.

 

Цизре хотын халдлагыг курдууд үйлдсэн нь тогтоогдсон хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

 

Өнгөрсөн онд Цизре хотноо армийнхан болон курдууд харилцан гал зогсоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин