Газар хөдлөлтөөр 278 хүн амиа алджээ

Италийн төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 278-д хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд Маттео Ренци газар хөдлөлттэй холбогдуулан онц байдал зарлаж, олон улсаас тусламж хүссэн билээ. Засгийн газар гэнэтийн байгалийн гамшиг тохиосон бүс нутгуудад 43 сая ам.долларыг хуваан олгожээ.
Газар хөдлөлтөөр амиа алдагсдыг өчигдөр нэгдсэн журмаар оршуулсан байна.
Амиа алдагсдын ихэнх нь Аматриче хотын иргэд юм. Хотын бүх барилга байгууламж нурж, их хэмжээний хохирол амсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ