Намын бүлгүүд хуралдана
2016-08-29

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдах юм байна.

 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд хуралдана.

Shuud.mn
Сонин хачин