Тамирчдад хоёр өрөө байр бэлэглэв
2016-08-29

 

"Рио-2016” олимпийн наадамд оролцсон манай улсын баг тамирчид эх орондоо ирээд байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Сумъяа, боксын төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай нарыг өнөөдөр ХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

 

 

 

Энэ үеэр тус газрын удирдлагууд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдыг хоёр өрөө байраар шагнан урамшуулав.

 

Мөн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж шагналт V байрт шалгарсан  ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранд “Хүчит чулуут” ХХК-аас  хоёр өрөө байр бэлэглэжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ovoo doo ene tamirchid yalna l gej yavj bgaa sh te .yamar unana gej yavj bgaa bish.
2016-08-29