Өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ
2016-08-29

Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг Өвөрмонголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэйд тооцогддог "Нэг зам, нэг бүс" тэмцээний аваргын цомын эзэд боллоо.

 


Энэ сарын 21-26-ны хооронд Хөххотод зохиогдсон уг тэмцээнд ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын багууд өрсөлдөхөд "Талын хөх бэлтрэгнүүд" 15 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртэв. Түүгээр ч зогсохгүй манай 14 хүртэлх насны шигээ багийн ахлагч С.Мөнхтулга тэмцээний шилдэг тоглогчоор, ахлах дасгалжуулагч Д.Нанжид шилдэг дасгалжуулагчаар шалгарсан байна.

 

 

Одоогоор 14 хүртэлх насны шигшээ баг Хөххотод үргэлжлүүлэн бэлтгэл хийж байна. Тэд есдүгээр сарын 4-11-нд Бээжин хотод болох Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макау, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багуудтай өрсөлдөх юм.

 

Shuud.mn
Сонин хачин