Халдлага үйлдсэн этгээдийг устгажээ
2016-08-29

Бангладешийн нийслэл Дакка хотноо байрлах зоогийн газарт өнгөрсөн долоодугаар сард хэсэг этгээд террорист халдлага үйлдэж, 21 хүнийг хөнөөсөн билээ. Амиа алдагсдын 18 нь жуулчид байжээ.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн юм. Дөрвөн террорист зоогийн газарт халдлага үйлдсэн. Тэд эхлээд зоогийн газрыг барьцаалж, дараа нь жуулчдыг хөнөөжээ. Террористууд зоогийн газарт халдлага үйлдсэнийхээ дараа сураггүй алга болсон бөгөөд цагдаагийнхан өнөөг хүртэл тэднийг эрэн сурвалжилсаар байна. Тэгвэл цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулах үеэр Дакка хотноо халдсан этгээдүүдийн нэгийг нь устгасан болохыг тус улсын эрх баригчид баталсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдсан террористыг ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин