Ч.Хөхчирэнгэрт хоёр өрөө байр бэлэглэжээ

Хөвсгөл аймгийн Галт суманд Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Монгол улсын залуу начин Ч.Хөхчирэнгэрт хүндэтгэл үзүүлэх наадам болжээ.
Наадмын бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Л.Нямбаяр түрүүлжээ. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ “Голден Жем” ХХК-ийн бөх аймгийн арслан Б. Даваа-Очир үзүүрлэсэн байна.
Наадмын үеэр Монгол улсын шинэ залуу начин Чинчулууны Хөхчирэнгэрт улсын өндөр цолонд хүрэхийн ерөөл өргөн “Шижир Гоулд” ХХК-ийн захирал Ж.Цогт-Эрдэнэ 10 сая төгрөг бэлэглэжээ. Мөн УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан, Улсын заан гавьяат тамирчин С.Хүрэлбаатар нарын хүмүүс 2 өрөө байрны түлхүүр гардуулсан байна.
Тус наадмыг Галт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Галт сумын ЗДТГ, ИТХ, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ