Улаанбаатар
Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2016-8-29

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ.

 

Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээр, дамжин өнгөрөх тээвэр зэргийн талаар санал солилцов.

 

Хорио цээр, эрүүл ахуй, аюулгүй байдлын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспорт, импортыг улам нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ.

 

Дэд сайд Мэй Көбао айлчлалынхаа үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд байгуулах “Монгол Улсаас БНХАУ-д силимарины үр экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямаа, үхрийн махны хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” Санамж бичиг болон “Монгол Улс-БНХАУ-ын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэнь:
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 6 САРЫН ҮНДСЭН ЦАЛИН ӨГЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. 2014-2015 ОНД. ЗӨРӨӨГ НЬ ЯАЖ НӨХӨЖ АВАХ ВЭ? ХЭН БУРУУТАЙ НЬ ЗӨРӨӨГ НЬ ОЛГОНО ГЭХ ЮМ. ХААНА ХАНДАХ ВЭ, ХҮРЛЭЭ САЙД АА?
2016-08-29
БҮХ ЮМ ХУЖАА БОЛЛОО ДОО:
БҮХ ЮМ.ТВГЭЭР ДҮҮРЭН ХУЖААГИЙН СУРТАЛ УХУУЛГА
2016-08-29