Согтуу жолооч зургаан настай хүүг мөргөж, гэмтээжээ
2016-08-29

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 463 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна.

 

ХУД-ийн нутаг Шувуун фабрикын зам, 120 дугаар ангийн зүүн замд N.Bluebird маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуйгаар явж байсан 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн СХД-ийн нутаг Цэргийн хотхоны автобусны буудал дээр “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Э нь зорчигч 57 настай эрэгтэй З-г унагаж гэмтээжээ.

 

Хөдөө орон нутагт Дорнод аймгийн Цагаан уул сумаас хойш 24 км-т шороон замд T.Carina маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин