Натали Портман: Эхнэр болох амархан ч ээж болох хэцүү юм
2016-08-29

Холливуудын нэрт жүжигчин Натали Портман “ELLE сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Planetarium” гэх кинонд тоглосон юм. Уг бүтээл ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Та “Хар хун” киноны дараа тийм ч олон бүтээлд тоглоогүй. Энэ хугацаанд хэрхэн аж төрөв?

 

-Тийм ээ. Их хугацаа өнгөрчээ. Эргээд харахад 4-5 жил өдөр шиг л хурдан өнгөрсөн байна. Би өнгөрсөн хугацаанд эхнэр, ээжийн үүргээ гүйцэтгэлээ. Харахад амархан энэ алба үнэхээр хэцүү гэдгийг өнгөрсөн хугацаанд сайн ойлголоо. Эхнэр болох амархан ч ээж болох хэцүү юм. /инээв/ Хүүгийнхээ ардаас явж, хүүгийнхээ эвдэлсэн зүйлийг цэвэрлэж, хүүгээ хооллож явсаар байгаад л дараагийн өдөртэй учрах юм. Хүүхэд харахад уйдах завгүй. Эмэгтэйчүүд өмнө нь “Хүүхэд, хүүхэд гэсээр байгаад уйдахгүй зав байхгүй ээ” гэж хэлдэг байсан. Би ч тэр үед тэдний ярьсныг тийм ч их тоодоггүй байлаа. Одоо л ээжүүдийн ярьсан зүйл үнэн болохыг мэдэж байна.

 

-Таны хүүг Алеф гэдэг?

 

-Тиймээ.

 

-“Хар хун” киногоор “Оскар”-ын эзэн болж байхад та жирэмсэн байсан. Таны жирэмсэн үеийн дүр төрх үнэхээр өхөөрдмөөр байсан. Алеф хэвлийд байхаасаа л кино урлагтай холбогдсон гэмээр. Түүнд ямар нэгэн урлагийн авъяас бий юу?

 

-Алеф их дүсгүй. Нөхөр бид хоёр хүүгээ урлагийн хүн болгоно хэмээн ярилцдаг. Хүүгээ урлагийг хайрладаг хүн болоосой хэмээн хүсдэг. Энэ бүхнийг ярихад хэтэрхий эрт байгаа ч би хүүгийнхээ амьдралыг аюулгүй байгаасай хэмээн хүсдэг. Хүү минь ээжийнхээ урмыг хугалахгүй гэдэгт итгэдэг. Гэхдээ ирээдүйд юу болохыг би мэдэхгүй. Ирээдүйд ямар бэлэг намайг хүлээж байгааг би мэдэхгүй байгаа ч өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх болно.

 

-Таны нөхөр Бенжамин Мильпье бүжигчин. Харин та жүжигчин. Хоёр урлагийн хүний дундаас төрсөн хүүхэд мэдээж онцгой нэгэн байх?

 

-Итгэж байна.

 

 

-Та яагаад хуримаа нууцаар хийсэн юм бэ?

 

-Зүгээр л гэр бүлээ хамгаалахыг хүссэн юм. Гэр бүлийн аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй.

 

-Эхнэр, ээж болоод та хэрхэн өөрчлөгдөв?

 

-Ерөнхийдөө их тайван болсон. Мөн шийдвэр гаргахдаа олон талаас бодох болсон. Мөн их эрэл хайгуулч болсон. Өглөө сэрээд оройн хоолныхоо талаар бодох. Мөн зургийн талбайд байхдаа хүүгийнхээ талаар бодох болсон. Өмнө нь зөвхөн Натали Портман болон кино урлагийн талаар боддог байсан бол одоо нөхөр, хүүхдийнхээ талаар бодох болсон. Үнэхээр хөгжилтэй.

 

-Та дахин хүүхэдтэй болох бодолтой байгаа юу?

 

-Бид их завгүй байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн оноос миний уран бүтээлийн ажил эхэлсэн. Энэ хугацаанд гурван бүтээлд тоглож, удахгүй нэг нь нээлтээ хийх гэж байна. Тиймээс ажлынхаа ард гарчихаад энэ талаар бодох хэрэгтэй байх. Учир нь бидэнд хүүхэд байна. Тиймээс дараагийн хүүхдээ харах гэж тийм ч их яарахгүй байгаа. Гэхдээ бурхны бэлгээс татгалзахгүй. Тэр өхөөрдөм гар, хөл. Үнсээд л баймаар. Үгээр илэрхийлэхийн аргагүй хайр халамж.

 

-Удахгүй “Planetarium” кино нээлтээ хийнэ. Догдолж байна уу?

 

-Тийм ээ. Маш их догдолж байна.

 

-Уг бүтээл франц хэлээр бүтээгдсэн. Хэр бэрхшээлтэй байв?

 

-Шинэ сорилттой нүүр тулах би дуртай. Би долоон настай байхдаа францаар ярьж сурсан. Тиймээс зураг авалтын үеэр бэрхшээл тулгараагүй.

 

-Та кино жүжигчний дүрийг бүтээсэн. Энэ дүр хэцүү байсан уу?

 

-1930-аад оны үйл явдал гарна. Хувцас, эд хэрэглэл, орчин гээд л бүх зүйл өнөөдрөөс өөр. Тиймээс бага зэрэг хэцүү байсан. Гэхдээ би өнгөрсөн рүүгээ буцахыг их хүсдэг байлаа. Энэ бүхэн биеллээ.

 

-Лила Росе Депп тантай хамтран тоглосон.

 

-Энэ охин их үзэсгэлэнтэй. Түүний ирээдүйг их амжилт хүлээж байгаа байх. Хамтран ажиллахад их амар байсан.

 

-Лилагийн аав жүжигчин Жонни Депп?

 

-Тийм ээ мэднэ. Аав шигээ гайхалтай жүжигчин болох байх.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин