“Ромео Жульетта”-г олон улсын наадамд “сойно”
2016-08-29

 

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Тус наадамд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцохоор болжээ.

 

Энэ талаар  УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар “-Энэ жилийн олон улсын театрын наадамд УДЭТ-ын уран бүтээлчид анх удаа 40 гаруй буюу маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна.  Энэ жилээс эхлэн уг наадам маань уралдаант хэлбэрээр болж буйгаараа ихээхэн онцлогтой. Анх удаа уралдаанд хэлбэрээр болж буй уг наадамд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцох гэж байна” хэмээжээ.

 

Өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин