О.Энхтуул, Г.Ундармаа нар хамтарчээ

Жүжигчин Г.Ундармаа дэлгэцийн бүтээлд авьяасаа сориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр жүжиглээд зогсохгүй киногоо найруулдаг адтай бүсгүй. Г.Ундармаа Single Ladies 1, 2, Тютю гэсэн уран сайхны кинонуудыг бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод буй. Тэгвэл түүний дараагийн бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.
Сонирхолтой нь шинэ бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Энхтуул, Г.Ундармаа нар бүтээж буй гэнэ. Багагүй хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн жүжигчин О.Энхтуул, Г.Ундармаагийн урилгаар Ю Фильмийн шинэ кинонд тоглохоор Герман улсаас ирсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ