“Ромео Жульетта” жүжгийг тоглоно
2016-08-29

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид намар цагийн үзвэрийн нээлтээ “Ромео Жульетта” сонгодог жүжгээр хийхээр болжээ.  Тус жүжгийг ирэх есдүгээр сард гурван удаа тоглох юм байна.

 

У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ Энэ жил есдүгээр сарын 23, 24, 25-нд тоглох ажээ. Харин аравдугаар сард уламжлал ёсоороо түүхэн жүжгүүдээ тоглох юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин