Беойнси дөрвөн шагналын эзэн боллоо
2016-08-29

АНУ-ын Нью Йорк хотын “Madison Square Garden” цэнгэлдэхэд “MTV VMA” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж байна. Дуучин Бейонси дөрвөн шагналын эзэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Шилдэг клип”, “Шилдэг дуу”, “Шилдэг найруулага”,”Шилдэг зураг авалт” номинацид дуучин бүсгүй ялалт байгуулжээ.

 

 

Бейонси улаан хивсээр алхахдаа охиноо дагуулан ирсэн юм. Түүний сүүлд гаргасан “Lemonade” ихээхэн амжилт олоод байна. Уг цомогт багтсан 20 дууны үгийг дуучин бүсгүй өөрөө бичсэн юм. Тэрбээр нэг дуугаараа нөхрөө нууц амрагтай байсныг илчилж, шуугиан дэгдээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин