Д.Сумъяа гурван өрөө байртай боллоо
2016-08-30

 

"Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон хоёр тамирчныг Хил хамгаалах ерөнхийг зарын удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн.

 

Энэ үеэр Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн "Хилчин" спорт хорооны тамирчин  Д.Сумъяад гурван өрөө байр, хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалайд хоёр өрөө байрны түлхүүр бэлэглэжээ.  Шагналыг  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардуулсан байна.

 

Мөн Д.Сумъяаг хошууч, Д.Отгондалайг ахмад цол тэмдгээр шагнасан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
HUTSDAG
2020-07-27
зочин:
Бямбацогт дарга их сайхан хүн шүү.Монгол улсынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлтэй шилдэг улс төрч гэж боддог шүү.Амжилт хүсэе.
2016-09-06
HUTSDAG
Зочин:
Амжилт хусйе
2016-08-30
irgen:
Olnii hair hundetgeliig daaj yavaarai daa duu min.AMJILT HUSIE.
2016-08-30