Эдийн засагт биш энэ засагт “Онош” тавья
2016-08-30

Сайн мэдэж байгаа нөхцөл байдалдаа хямралын онош тавьж байна гэж сүржигнэсээр хэдэн сарыг барж буй энэ засагт өөрт нь ямар асуудал байгаад онош тавих хэрэгтэй санагдав.

Удаан хугацааны хямарсан засаглал болон дампуурсан бодлогын нөлөө нь улс төрөөсөө илүүтэй эдийн засгаа барьж нөлөөлсөн. Энийг залхтлаа ярьж бичсэн. Энэ байдал дахин давтагдахгүй байгаасай гэж бүгд хүсч байна. Үүн дээр дөрөөлөөд одоо гүрийхгүй бол 1990 оныхтой адил хэмжээнд очжээ гэж айлгах боллоо.

 

Сангийн сайдын оруулж ирсэн төсөлд татвар нэмэх гээд байгаа нь улигт “хямрал” гэсэн зөвтгөлтэй юм. Урьд нь манай эдийн засаг бодитоор хямраагүй байсан тохиолдол ер нь байна уу гэж бодогдлоо. Аль нэг сонгуулийн дараа ялсан нам нь ингээд л хүүдийгээ гөвсөн юм яриад зогсож байдаг. Төдөлгүй  тэрбумаар намдаа мөнгө босгочихсон сонгуульдаад явчихдаг. Энэ тогтсон жишиг л давтагдаж байгаа нь ажиглагдаж эхэллээ. Товч шүүмжлэхэд татвар нэмж, иргэд ААН-үүдийн дарамтыг нэмэгдүүлэх замаар төр урьд жилүүдийн ажил гүйцэтгэлийн өрөө дарахгүй ээ, Чойжоо сайдаа.

 

Эх оронч байлаа гэхэд бүсээ чангалаад тэсээд ирсэн 10 жилийн ард дахиад татвараа нэмүүлэх гэдэг “арай ч” сонсогдож байгаа иргэдийн бухимдлыг 100 хувь хуваалцах байна. Унхиагүй улстөрчид буруугаа иргэдийн нуруун дээр шууд бухаж хаяад гарчихдаг энэ жишгээ одоо ёстой болимоор.

 

2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед одоогийн Сангийн сайд, эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн “Хямралын үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш” гэж нэгэн сайтад ярилцлага өгч нэмэгдэх татваруудаас орж ирсэн орлогыг юунд зарцуулахаа тодорхой заагаагүй байна гэж тухайн үеийн эрх баригчдад хэлсэн байдаг. Одоо яг энэ асуултыг л иргэд өөрөөс нь асууж байна.

 

Тодотголоор тодрох гээд байгаа татварын нэмэлтээр цуглуулсан мөнгөөр эргээд нэг ажлын байр гарахгүй, ганц үйлдвэр барихгүй гэдэг нь иргэдэд бүр харамсалтай. Ерөнхий сайд, Сангийн сайдтайгаа хоршиж хийсэн мэдээллээр ингэж ойлгогдсон. Татвардсан танасан гэх мөнгөний дийлэнх нь түрүү жилүүдийн хэд нугалсан үнэтэй төсвийн ажил гүйцэтгэлийн үлдэгдэлд явчихна. Тийм тансаг тендерт хэний садан нөхөд ялсан байдаг билээ. Том зиндаанд очсон эзэн компаниудын үлдсэн мөнгийг одоо манийхаа Приусын татвараар нөхөж өгөмгүй ээ, Ерөнхий сайдаа.

 

Аж үйлдвэрийн яам гэхэд Сангийн яамтайгаа уялдаагүй 100 гаран концессийн гэрээ байгуулаад ажил эхлүүлсэн тухай яригдаж байна. Үүнийг хамт төр барьж байсан МАН мэдэж л байсан. Энэ мэт тооцоогүйгээр илт лоббидож тендерээр шахсан мөнгийг татвар төлөгчдийн халааснаас шавхах гэж байгаа бол арай ч хатуу байна.

 

Шинэ засаг гарснаас хойшхи 3 сард бид хэт өнгөц буюу томилгоо дараа нь төсөв мөнгө, татвар дээр туйлширч  яриад байна. Үүний ард байх бусад хүчин зүйлийн хамаарал сөрөг эргэвэл нийгмийн хөгжлийг бүр ч тушиж мэдэх юм. Ер нь бол ямар ч хэлбэр, хэмжүүр, ангиллаар байлаа татвар дээшээ цойлно гэдэг явсаар авилга гаарахын үндэс.

Авилгаа аргамжиж чадаагүй улс татвараа нэмэх бол сүйрэл шүү.

 

90-ээд оноос “Exel” машиныг голоор нь хувааж тасдаад сэлбэг гэж гаалиар бичүүлээд татвараа аргалдаг тухай яриа байлаа. Татвараас бултах ийм өндөр мэдрэмжтэй, сийрэг улс маргаашнаас Приус 10 машиныг гурав хуваагаад зөөх, нөгөө нь нүдээ аниад авилга авах тухай л сэтгэж эхэлнэ. Нөгөө талд татвар нэмээд байгаа хэрнээ урсгал зардал, төрийн албанд татах орон тоог нэмээд эхлэх дүр зураг харагдаж байна. Задаргааг нь сайн тайлбарлаагүй ч татварыг нэмэх хэрнээ урсгал зардлаа 540 тэрбум нэмсэн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн асуусныг сошиалынхан тултал “лайк” хийж сууна.

 

Бүхэлдээ 25 жилийн явцтай макро түвшний хямралаас гаргах хамгийн зөв шийдэл бол Татварын баазаа тэлээд бүгдээрээ, элдэв босго нугалаагүй, ил тод жигд татвар төлөгч болгох гэдэг дээр эдийн засагчид, шинжээчид санал нэгддэг. Татварын бааз өргөсөхийн хэрээр цөөхөн саалийн үнээ ба ААН-үүдэд очдог татварын дарамт багасна. Энэ чухал хөшүүргийг аль ч төрийн үед хийсэнгүй. Хэлбэрдсээр тунхагласаар ирлээ. Ямар ч татвар төлдөггүй орлого олдог хэсгийнхэн манайд даанч олон.

 

Үндсэндээ ажил, үйлчилгээ, хөрөнгө гурваас л татвар босдог. Бидний цалин орлогын 25 хувь татварыг нэмлээ гээд олигтой юм орж төсвийг түнтийлгэхгүй гээд Ерөнхий сайдын багт хэлэх зөвлөхөөр мэдлэгтэй хүмүүс олон байгаа. Бид чинь онцгой хямралд тулсан юм бол эрх баригчид энгийн хээгүй дээрээ тавиад ард түмэнтэйгээ ярилцмаар. Арга зам олныг харьцуулж зөвлөлдмөөр. Татвар нэмэхээс илүүтэй хэмнэх хувилбарын нөөц иргэдэд гэхээсээ төрд зөндөө үлдсэнийг ч Ерөнхий сайд мэдэж л байгаа.

 

Аль ч нам ялсан байлаа гээд сайд болсон гишүүн нь супер компьютер болчихгүй тул мэдэхгүй ойлгохгүй хязгаар байх. Мөнгөний зөв бодлого, татварын эрүүл тогтолцоог бий болгох бэлэн санал, нэмж засаад шууд хэрэгжүүлэхэд болохоор төслүүд эдийн засагчид, эрдэмтэн мэргэдийн ширээн дээр байгааг татаж аваад өөр гарц олохыг одоо бол залбирч гуймаар болж байна.

 

Дураараа удирдагчийнхаа хоббидож хийсэн Цөмийн пуужингийн хошууны мөнгийг амьдралынхаа турш өлсгөлөнгөөр төлдөг ардчилсан Солонгосоос өөр нийгэмд бид амьдарч байгаа. Чөлөөт зах зээлт эдийн засгийн тоглоомын гол дүрэм нь татвар, түүний эрүүл тогтолцоо. Нэмэх нь төрийн зөв зохицуулалт. Дүрмээ зөв барьж хямарсан тойргоосоо гарцгаавал...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наад эдийн засгийг чинь их хурлын гишүүд нэртэй нян бактери вирусууд өвчлүүлж хэвтэрт байлгаад байгаа юм шүү дээ.
2020-08-02
зочин:
Эрдэгэбат Чойжилсүрэн 2 эдийн засгийн мэдлэг дутаж байгаа. Дээр нь М.Энхболдынхоо үгээр утсан хүүхэлдэй болоод юу ярьж байгаагаа ч мэдэхгүй гөлөгнөөд түмэнд хараалгаад сууж байна шдэээ. Ингэж дарамтанд орж байхаас өөр өөрийн чаддаг ажилаа хийгээд санаа амар явсан дээрдээ. Төлөөнөөс нь өрөвдөх юм.
2016-09-03
Иргэн:
25 хувийн татвар гэдэг чинь сарын 2.5 саяас дээш цалинтай нийт иргэдийн 1.4 хувьд нь ноогдоно гэдгийг ойлгож байна. Энэ нөхдүүдийн ихэнх нь буюу 90 хувь нь уурхайчин, экскаваторчин нар буюу ГОК болон Оюу толгойд ажилладаг ажилчид юмаа. Тэднээс авах татварын нэмж болохгүй. Эдгээр хүмүүс махаа зулгааж байж өндөр цалин авч гэр бүлээ тэжээдэг юм. Оюутолгойд ажилладаг уурхайчин 14 хоног гэртээ харилгүй гэр бүлээсээ хол ажилладаг юм. Олсон хэдээрээ байрны зээл, хоолны зардлаа төлөөд л хаана нь ч хүрэхгүй дуусчихдаг юм аа. Ийм байхад тэднээс 25 хувиар татвар авах нь хэлмэгдүүлэлт шүү. Тэр тансаг хэрэглэдэг нөхдүүдээс, авилгачдаас тансаг хэрэглээнд нь татвараа ногдуулаач ээ. Өндөр үнэтэй автомашин, архи, тамхи, алтны роялтийг нүүснийхтэй ядаж ижил болгож 5-10 хувь болгох байтал иргэдийн цалингаас хүнд хэцүү амьдарч байхад нь татвар гэж булааж авах нь буруу шүү
2016-08-31
Иргэн:
Одоо юмны үнэ өссөн, цалин нь амьдралдаа хүрэхгүй байхад цалингаас авах татвар, НДШ-ийг нэмж огт болохгүй, харин Оюутолгойгоос авах ногдол ашгаа авах хэрэгтэй. Түүнийг 2030 он хүртэл авахгүй болгосон. Тэр компани жилдээ л 1.5 тэрбум долларын орлого олж байна. Мөнгө нь монголд орохгүй цаагуураа алга болж байна. Алтны татварыг нэмэх хэрэгтэй. Алт бол онцгой бүтээгдэхүүн. нүүрснээс роялти 10 хувиар авдаг хирнээ алтнаас 2.5 хувиар авна гэдэг тэнэг хэрэг юм. Бондын мөнгөө төслүүдэд тараасан гэсэн тэднийгээ хурааж авах хэрэгтэй, тэгээд улсын мөнгийг хулгайлаад овшор луу хийчихсэн С. Баяр мэттэнгүүдтэй тэмцэж, хулгайлсан мөнгийг нь буцааж оруулж ирэх хэрэгтэй байна аа. Чаддагаар нь иргэдээ дээрэмдээд байх нь буруу. Гадныханд олигтой үг хэлж чадахгүй дагаж давхидаг хирнээ иргэддээ ямар ч их хатуу, дээрэнгүй юм бэ. Муу муудаа дээрэлхүү гэдэг л болж байна.
2016-08-31
zzz:
Er ni ali ch namiin tord garaad hiideg ajil toriin udirdah alban tushaalaas gadna jiriin dund, dood zergiin ajiluudiig ter chigeer ni medleg meregjil turhslagaar bish byh shatand ooriin namiin bolon hamsaatanguudaa tavidagt orshij baigaa,,,, Byh shatand ajlaach oilgohgui hymyys ih baidag ni nuuz bish,,, Shine tor garch irengyytee delhiid dampuurlaa zaralj, delhiin hevlelyydeer olj bolgosnii gai mongoliin ediin zasagt shuud noloolson, byh hyreend Mongoliin chavariig buuruulsan,,,Byh alban baiguullaga deed doodgui byh hyreend zovhon ooriin taliin hymyys baih estoi gesen buruu oilgolt Mongoliin tord baina,,,mash buruu uzegdel,,,Ynendee ali ch hyreend ajlaa meddeg bolovson hychin tun hovor baidag um bileedee,,,Tom oorchlolt hiih zag bolson,,,
2016-08-30
Зочин:
2.Одоогийн Засгийн газрыг ажлаа хийх хугацаа өгөхөөс гадна итгэл үзүүлээчээ.Одоогийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүн гаргахгүй гэж хэн хэлээд байгаан бэ. Ард түмэн бид 1-2 жил бүсээ чангалаад, улс орныхоо эдийн засгийг хямралаас гарахад нь туслахыг уриалж байна.
2016-08-30
Зочин:
1.Сэтгэгдэл бичиж байгаа болон бичих хүсэлтэй байгаа хүмүүст 1 зүйлийн талаар санал хэлэх гэсэн юм.Одоогийн улс орны байдал, эдийн засгийн хямралыг даван туулах өөр мэргэн арга, санал санаачлага байгаа бол хэлээчээ.Хүний хийж байгаа зүйлийг шүүмжилж буруушаах шиг амархан зүйл байхгүй.Харин ажил хийж, үр дүн гаргахад хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй.
2016-08-30
Иргэн:
Одоо юмны үнэ өссөн, цалин нь амьдралдаа хүрэхгүй байхад цалингаас авах татвар, НДШ-ийг нэмж огт болохгүй, харин Оюутолгойгоос авах ногдол ашгаа авах хэрэгтэй. Түүнийг 2030 он хүртэл авахгүй болгосон. Тэр компани жилдээ л 1.5 тэрбум долларын орлого олж байна. Мөнгө нь монголд орохгүй цаагуураа алга болж байна. Алтны татварыг нэмэх хэрэгтэй. Алт бол онцгой бүтээгдэхүүн. нүүрснээс роялти 10 хувиар авдаг хирнээ алтнаас 2.5 хувиар авна гэдэг тэнэг хэрэг юм. Бондын мөнгөө төслүүдэд тараасан гэсэн тэднийгээ хурааж авах хэрэгтэй, тэгээд улсын мөнгийг хулгайлаад овшор луу хийчихсэн С. Баяр мэттэнгүүдтэй тэмцэж, хулгайлсан мөнгийг нь буцааж оруулж ирэх хэрэгтэй байна аа. Чаддагаар нь иргэдээ дээрэмдээд байх нь буруу. Гадныханд олигтой үг хэлж чадахгүй дагаж давхидаг хирнээ иргэддээ ямар ч их хатуу, дээрэнгүй юм бэ. Муу муудаа дээрэлхүү гэдэг л болж байна.
зочин:
орон нутгийн сонгуульд АН-д саналаа өхөөс. МАН тэтгэвэр нэмнэ гэчээд энэ талаар огт дуугарахгүй юм
2016-08-30
Зочин:
ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн яасан бэ ахмадууд хэцүү байна шүү дэ
2016-08-30
Бооедуу:
Хохь чинь яах гэж МАН ыг сонгов оо бид юу хийчих вээ
2016-08-30
ЦЭЦЭГ:
ЭНЭ ЗАСАГЫГ ХЭН УДИРДАЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА ?ХАРААЛ ХИИХЭЭС ӨӨР ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ШАШИНЫ БҮЛЭГ УДИРДАЖ БАЙНА ?
2016-08-30
Иргэн:
Ямартаа ч энэ эдийн засгийн талаар явуулах бодлого бол Туйлын зөв гарц гэвэл худлаа гэдгийг надаас эхлээд жирийн иргэн бүгд мэдэж байгаа. Дээр бичсэнчлэн улс төрчид намын болон төрийн албаныхан авилгаа зогсоо. Өмнөх засгийн үеүдэд тэндр, газрын наймаа, оюутоглойн гэрээ, офшор зэрэг мөнгөний асар их гэмт хэргүүдийг шалгалгүйгээр шууд ард түмнээ хэмнэлт нэрээр бас дахин мэрээд эхэлж байгаа нь залилан мэхлэх замаар манийгаа шулж эхэлж байгаа хэрэг. БҮХ ХЭМНЭЛТ ТАНАЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ эхэл. Улсаас янз бүрийн аргаар зувчуулж баяжсан мөнгөө эхлээд өг. Дараа нь бид та нартай адилхан болохоороо хэмнэе
2016-08-30
лхагва:
Монгол улсыг хувийнхаа компан удирдаж байсан жоохон туршлага дээрээ үндэслэн зарж байгаа байрныхаа м2-н үнийг нэмээд хэдэн цаас илүү олж болоод байдагтайгаа андуураад байна нөгөө алдар офшортонгууд яасан бэ Гүрж шиг шанаанд нь буу тулгаад эсвэл мөнгөө эс бөгөөс шорон гэвэл овоо хэдэн хямрал давах доллор бий дээ.
2016-08-30
Зочин:
өөрсөнд нь байгаа юм биш үү
2016-08-30
Зочин:
өөрсөнд нь байгаа юм биш үү
2016-08-30
Зочин:
W
2016-08-30
зочин:
Элдийн худлаа тунхагийн шинжтэй юм ярьж цаг бараад юугаа хийнэ вэ? Энэ засгийг бушуухан солих хэрэгтэй болж дээ?
2016-08-30
Сараа:
Чойжилсүрэн чи тэр Хурддаа очиж хэдэн барилгаа борлуулаад сууж байвал таарна Даахгүй нохой булуу хураана гэдэг л юм болж байна Эрдэнэбат чи тэр Сэлэнгэдээ очиж өөртөө тохирох ажлаа хийвэл яасан юм бэээээ Амьдрал үнэхээр хэцүүдээд та 2 т нйадах найдлага харагдахгүй байна
2016-08-30
Сараа:
За ерөнхий сайд , сангийн сайд 2 туршлага муутай дээр нь эдийн засгийн мэдлэг суугаагүй яаж энэ 2 хүн хямралаас гаргаж Чадах вэ дээ ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ ТАТВАР НЭМЭХ Л СЭТТЭХҮЙ БАЙГАА Л ДАА . Энэнээс өөр юу сэтгэж чадах вээ дээ Ойлгомжтой Ажил хийж амьдралаа залгуулж арай ядан амьдарч байгаа энэ хэдэн залуусын ЦАЛИНГААР тоглох эрх та 2 т байхгүй шүү Та нар урд нь олон жил их хуралд сууж суучихаад тэр үед юу хийж байснаа ард түмэнд тайлагнах хэрэгтэй Угаасаа ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөө 2 сайд минь Хэрвээ татвар нэмэх юм бол Монголчууд бослого гаргах хэрэгтэй Та нарын тансаглалыг ард түмэн татвар нэрийн дор та нарт төлж байна. Ийм шударга ардчилсан нийгэм байдаг юмуу Мөрийн хөтөлбөрөөрөө ажиллаж чадахгүй бол ТӨР ЗАСГААР тоглохоо боль Бид нар ядарч туйлдаж байна
2016-08-30
Чойжоо гэдэг хүн сангийн сайд шүү ядахнаа улсын с:
Бүхнийг мөнгөөр шийдчихнээ гэсэн тэр зэвүүн царай хэнд ч итгэл төрүүлэхгүй нь харамсалтай. Наана нь байгаа ЕС-д ч тэр төрхийг нь зөөлрүүлэхэгүй байна даа.
2016-08-30
Зочин:
Төр засгаа дампууралд хүргэсэн өмнөх АНамын дарга болон засгийн газрын сайдуудыг шалгах хэрэгтэй
2016-08-30
Эрхэм:
Маш зөв тансаг хэрэглээний татварыг тултал нь нэмэх хэрэгтэй хадгаламжийн хүүний орлогоос ч татвар авах хэрэгтэй УИХ гишүүдийн цалинг хас дэмжиж байна
2016-08-30
ЗОЧИН:
ӨМӨНХ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ШАДАР САЙД, САНГИЙН САЙД БАЙСАН НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ, НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ 1000 ҮХРИЙН ЭВЭР ГЭДЭГ БИШ БИЛ ҮҮ НЯМДОРЖ САЙД АА
2016-08-30
Зочин:
монгол улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй болсон шүү дээ тийм болохоор хулгайч, луйварчин,дээрэмчин,авилгач,гэмт хэрэгтэнгүүдийн орогнодог газар нь болсон шүү
2016-08-30
Зочин:
монгол улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй болсон шүү дээ тийм болохоор хулгайч, луйварчин,дээрэмчин,авилгач,гэмт хэрэгтэнгүүдийн орогнодог газар нь болсон шүү
2016-08-30
Zochin:
Ene erliiz khurliiz nukhur soliorood baigaa yumuu.Tur zasgiin erkhiig avaad kheden sar bish erduu l 2 sar khurekh uguitei khugatsaa ungurch baina.Uls ornii ediin zasgiig chinii khani khamsaatanguud chini uguiruulj khooslood suiruuleed orkhisniig chi yagaad martaad baigaa yum ve.Bitgii khutguur khiigeed baigaarai.
2016-08-30
Зочин:
тиим
2016-08-30
nana:
tatvar nemvel ard tumen maan tesehgui baihaa tsoohon ajiliin bair bii bolgoj bui aj ahuin negjuud shuud haalgaa bariad ehlen shuudee tegeed oorsdoo medeldee
2016-08-30
Зочин:
Татварыг нэмэх хэрэгтэй, гэхдээ дараах нөхдүүдэд ж-нь том хаусанд амьдардаг, том газар эзэмшилтэй, тансаг хэрэглээтэй, олон байртай түүнийгээ түрээсэлж орлого олдог, хадгаламжны хүүнээс өндөр орлого олдог гэх мэт,. Жирийн иргэд буруу ойлгоод байх шиг байгаа юм, өөрт татвар ноогдуулах гээд байгаа юм шиг, тэгж ч дээрх нөхдүүд сурталчилдаг байх. Одоо юуч байхгүй хүнд татвар нэмлээ гээд яах вэ дээ, илт өөрт нь нөлөөлдөг татваргүй 20-25 жил туйлж ирсэн нөхдүүд л сандарч байгаа юм.
2016-08-30
Иргэн:
25 хувийн татвар гэдэг чинь сарын 2.5 саяас дээш цалинтай нийт иргэдийн 1.4 хувьд нь ноогдоно гэдгийг ойлгож байна. Энэ нөхдүүдийн ихэнх нь буюу 90 хувь нь уурхайчин, экскаваторчин нар буюу ГОК болон Оюу толгойд ажилладаг ажилчид юмаа. Тэднээс авах татварын нэмж болохгүй. Эдгээр хүмүүс махаа зулгааж байж өндөр цалин авч гэр бүлээ тэжээдэг юм. Оюутолгойд ажилладаг уурхайчин 14 хоног гэртээ харилгүй гэр бүлээсээ хол ажилладаг юм. Олсон хэдээрээ байрны зээл, хоолны зардлаа төлөөд л хаана нь ч хүрэхгүй дуусчихдаг юм аа. Ийм байхад тэднээс 25 хувиар татвар авах нь хэлмэгдүүлэлт шүү. Тэр тансаг хэрэглэдэг нөхдүүдээс, авилгачдаас тансаг хэрэглээнд нь татвараа ногдуулаач ээ. Өндөр үнэтэй автомашин, архи, тамхи, алтны роялтийг нүүснийхтэй ядаж ижил болгож 5-10 хувь болгох байтал иргэдийн цалингаас хүнд хэцүү амьдарч байхад нь татвар гэж булааж авах нь буруу шүү
Эрхэм:
Маш зөв тансаг хэрэглээний татварыг тултал нь нэмэх хэрэгтэй хадгаламжийн хүүний орлогоос ч татвар авах хэрэгтэй УИХ гишүүдийн цалинг хас дэмжиж байна
Зочин:
тиим
irgen:
yamar adr tumen baina tiim l tur baidag ard irged mini bid uursduu bolovsrohgui bol ene heveeree 100 jil ch bolj magadgui shuu
2016-08-30
зочин:
яг үнэн үргэлж цаг бүр санаж явах хэрэгтэй
2016-08-30
иргэн:
Энэ засгийн газрыг маш түргэн огцруулах хэрэгтэй наадуул чинь ажил хийж ард иргэдийн амьдралыг сайжруулна гэж байхгүй бүхын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр л болно Ярихаас өөр мэдлэггүй мунхаг хүмүүсээс сайн үйл хийнэ гэж хүлээгээд цаг алдахын л нэмэр
2016-08-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
2016-08-30
зочин:
яг үнэн үргэлж цаг бүр санаж явах хэрэгтэй
ард:
амлалтандаа хүрч чадахгүй мэдлэг муу умийг огцоруул.ардууд нүдтэй ой ухаан мэдлэгтэй хүмүүс шүү.битгий доромжилоод бээдэлцээд бай.өөрсдөө мөнгө кармалчихаад. tsyg syyj udeltsee buz dee.ard tvmenii myngu ryy bvv shynalt za.
2016-08-30
Зочин:
эдийн засгаасаа илүү энэ засагт учир байнаа. чадахгүй хэвтэж яаж ард түмнийг хуурч чадаж байнаа.үнэндээ энэ өнгөрсөн 4 жилийн 3 жилд ман-гийн улаан эрдэнэбат наро сангийн сайд байсан байгаа юм. сайдын цалинг хүртэж чадсан юм чинь хариуцлагаа хүлээгээд ман-г огцруулья. юу гарч ирнэ гэж хүлээх юм. шинээр сэтгэх чадваргүй хасна , хална, татвар нэмнэ гэхээс өөр хувилбаргүй юм бна дөөө.
2016-08-30
дарангүйлагч:
Үндсэн хуулиа зөрчсөн улс орон хэзээ ч хөгждөггүй. Дарангүйлалын хэлбэрт шилжиж байна. Төр иргэдээс төлсөн татвараар төсөв бүрдүүлдэг. Харин янз бүрийн бонд нэрийн доорх зээлийг төрийн нэрээр авч өөрсдөө ашигладаг. Засаглалын тэгш байдал алдагдсан Засгийн газар , аль нэг намын хурууны үзүүрээр засаглалыг шударга байлгах Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн Шүүх засаглалыг хараат байлгаж өөрийн дарангуйлалын зэвсэг болгох сонирхолтой байна. Энэ нь том хоёр намын хоорондын өшөө хонзон албан тушаал, эд баялаг, шунал, тачаалаас эх сурвалжтай. Улс төрчид төрийн нэрийг барьж санаатай хийж буй бусармаг үйлдлийн төлөө ард түмэн яагаад хариуцлага хүлээн , кармаагаа сэгсрүүлэх ёстой юм бэ? Ер монголчууд ардчилсан оронд амьдарч байгаа нь үнэн гэж үү ? Даан ч дээ ... бид ийм мулгуу ард түмэн биш юмсан.
2016-08-30
Зочин:
ӨМНӨХ БУРУУТАЙ ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ЭНЭ ЗАСГИЙГ УНАГААЯ, ТЭМЦЭЕ
2016-08-30
Зочин:
монгол улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй болсон шүү дээ тийм болохоор хулгайч, луйварчин,дээрэмчин,авилгач,гэмт хэрэгтэнгүүдийн орогнодог газар нь болсон шүү
Зочин:
монгол улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадамжгүй болсон шүү дээ тийм болохоор хулгайч, луйварчин,дээрэмчин,авилгач,гэмт хэрэгтэнгүүдийн орогнодог газар нь болсон шүү
Зочин:
20 ЖИЛ ДАМПУУРУУЛЖ ЭДИИН ЗАСАГ УЛС ТӨРӨӨР ТОГЛСОН МАНГАРУУД ОДОО 90 ОНЫ ДАРГА НАРААС100 ИЛҮҮ ТАНСАГЛАЖ БАИГАА Ш ДЭЭ ОДОО БҮГДЭЭРЭЭ БАЛ ДАРГЫН ЗУРАГ НҮҮРЭНДЭЭ НААЖ АВААД ДАРАА НЬ ЛЕНИН СТАЛИН МАРКС МАО ГЭЭД ТЭМДЭГЛЭЭД БАИЖ ДЭЭ ОДОО ТА НАРЫН ӨМНӨӨС АЖИЛ ХИИЖ ТАТВАР ТӨЛЖ БАИДАГ ХУВИИН ХЭВШИЛ БАИХГҮИ
2016-08-30
Songogch:
said nar hetsyy bna. Hiideg bys uls toriin hellegeer yaridag ajil ni amandaa orson tyhain salbariig mongo gej hardag saidyyd olon bna. tyhailbal BOAJSaid Ouynhorol geh met. haramsaltai bna.
2016-08-30
irgen:
Man oligtoi ym hiihgui ard tumniig ulam yduuruulahaar bolj bna daa odoo zasgiin gazriig unagah heregteibna
2016-08-30
иргэн:
АН бас 4 жил бараагүй биз дээ.Ямар ялгаа байгаа юм. Тэрний оронд хэдэн хөгшчүүлийг хэдэн залуучуудтай хамт тавьсан бол арай илүү юм хийж магад. намууд аль нь адил
2016-08-30
ЗОЧИН:
МАН-Н ЭНЭ УВАЙГҮЙ ЗАСГИЙН ГАЗАРЫГ ХЭЗЭЭ ОГЦРОХ БОЛ. УНАХ НЬ Ч УНАХ ЮМАА ӨӨРСДӨӨ ХИЙЛЭЭ ДЭЭ. АРД ТҮМНЭЭ АРАЙ Л ХУУРЧ Б.А ДАА
2016-08-30
Зочин:
SETGELIIN KHUDLUL , US KHONZON, AMBITSAAR ULS ORNY SANG AWCH YAWJI CHADAKHGUY EE. MEDLEG BOLOWSROL , TURSHLAGA ,,,, EKH ORNOO GESEN SETGELEER LL AWCH YAWNA , ENE LALAR SANGIIN N SAIDAA OGTSRUULAACH,, KHARAAL IDMER
2016-08-30
зочин:
Та хоёр ер нь барах нуу, олигтойхон ажиллаад хямралаас гараачээ. офшорынхны мөнгийг оруулж ирээч, өршөөл үзүүлээд эдийн засгаа босгооч, алалцаж байхаар нэг удаа өршөөгөөд эргэлтэнд оруулчихаач
2016-08-30
Зочин:
ED NARYN KHIIGEED BAIGAA ZUIL CHINI ERDUU L TER NAMYNKH NI DARGA MELGERIIN ZAKHIALGA , TEGEED CHI ENE SANGIIN SAID BULTGER , ERUNKHII SAID MORI UNASAN TOLGOIGUY KHUN KHOYOR MONGOLYN KHURUNGIIG AWCH YAWJI CHADAKHGUY NI KHARAGDLAA SHUU DEE
2016-08-30
IRGEN:
SANGIIN SAID ARIA BISHEE ... SANGIIN SAID EDIIN ZASAGCH HUN...TOONII HUN BH YOSTOI GETEL ENE NUHUR BUSINESS MAN...YAHAW SAIN TUSLAHUUDTAI BOL AJIL NI YAWAH LBH GEHDEE MAN IIM HUN TAWJ BGAN YOSTOI HYAMARSAN YED BUR DORDUULSAN HEREG BOLOH BH HARJ L BAIHAAS
2016-08-30
zochin:
suhruud unasan ediin zasgiig iim argaar l davan tuulna shuudee. Setguulchee unuudur ediin zasgaa yarihgui bol uls oron chini hoiton udiid bur unasan bna Neree bodoj songooch Bugdeeree l busee changalah ue irj bna
2016-08-30
Bayaraa:
Энэ МАН угаасаа болохгүй бүтэхгүй гээл суугаад байдаг шүүдээ мөнгө өгсөн хүнд болохоор болцон л байдаг шүү дээ.
2016-08-30
ene mongoluud uher yag ingeed bj bhdaa taarsan ho:
Kkkk neg l ih tom yum hutsatsgaana bugdeeree arhi uuj heden buudaldaa hevtseer tarhi ni shirgej sergeheesee ungurvuu huurhii .ter sonsgolongiin guur monosiin hoorondoh zam 30 garui ter bumaar 5 han km zam sh dee .mal bolson arduuddaasain zam shuu gee l unuu hd ni baysaa d l kkk hedhen gerlen dohionii uulzvaraa hden terbumaar urgujullee .heden hulgaich yah vee hulgaichaa buudaj chadahguu archaagui arduud ingeed darluulad bj bh ni zuv .darga nar elgeere mulhtul ni ideed uugad ug
2016-08-30
kub:
tur bitgii khel khun mungugui bolokhooroo zarim kheregleeneesee tatgazdag bus uu ... esvel uldsen munguuruu neg udaa restorand khool idchikheed uldsen khugatsaandaa ulsdug yum uu ... ediin zasgiin khyamralyn uyed baidag l alkhamuud yum shig sanagdaad baigaa yum ...
2016-08-30