Онцгой байдлын газар шинэ автомашинуудтай боллоо
2016-08-30

 

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас *Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл* боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан.

 

Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум  төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.

 

 

Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хуваарилан олгох юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэхийн зогсоол дээр очоод захын жолоочоос ХОВОгоор гал унтраана гээд хэлээд үздээ....ухаан алдаж унана даа...дэлхийн хамгийн найдваргүй машиншдээ. Машинийхн оронд нь ядаж ахиухан хэрэгсэл авахаа мэддэггүй гүйээ мөн мангар хүмүүсээдээ. Тусламж өгөж байгаан юу өгөхөө мэддэгч юу хэрэгтэй байгааг асуудгыншдээ. Тгээдч манайхан өөрсдөө зургаа гаргаж өгсийн байна ш дээ. Тун хариуцлаггүй....
2016-08-30