Хэт даврагчдын толгойлогч амиа алджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн Сири дэх толгойлогчийг устгасан болохыг Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. Абу Мухаммед аль Аднаниг Сирийн Алеппо хотноо байхдаа агаарын дайралтад өртөж амиа алдсан гэнэ. Уг мэдээллийг тус бүлэглэлийн албан ёсны хэвлэлийн агентлаг “Amaq” баталсан байна. “Удирдагч Аднани Алеппо хотноо цэргүүдтэй уулзах үеэр амиа алдсан” гэж тус агентлагт мэдэгджээ.
Оросын сөнөөгч онгоцууд өчигдөр Алеппо хотноо хэд хэдэн удаа агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн 50 гаруй объектийг устгасан болохыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Уг цэргийн ажиллагааны үеэр Аднани амиа алдсан хэмээн Пентагоны хэвлэлийн мэдээндээ өгүүлжээ.
Аднани 1977 онд Сирийн Таха Собни Фалаха хотноо төрсөн. Тэрээр 2004 онд Аль Кайди бүлэглэлд элссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ