Улаанбаатар
“Амьд барби” Монголд ирнэ
2016-8-31

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international”  миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх ажээ.

 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Украйны загвар өмсөгч Валерия Лукьянова багтжээ. Түүнийг олон нийт амьд барби хэмээдэг аж. Тэрбээр 1985.08.23-ны өдөр Тирасполь хотноо төрсөн бөгөөд биеийн жин нь тогтмол 42 кг - 45 кг хооронд хэлбэлзэж байдаг гэнэ.

 

 “Face of beauty international”  олон улсын миссийн тэмцээн ирэх сарын 27-оос аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болно.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин