Крис Брауны гэрт нэгжлэг хийв
2016-08-31

Цагдаагийнхан дуучин Крис Брауны гэрт нэгжлэг хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний Лос Анжелес хот дахь гэрээс нэг эмэгтэй цагдаагийнхаас тусламж хүссэн хэд хэдэн дуудлага хийжээ. Эмэгтэй “Хэн нэгэн над руу буу тулгаж, заналхийллээ” хэмээн дуудлага өгсөн байна.

 

Цагдаа нарыг ирэх үед дуучин эр гарч ирэн “ямар нэгэн зүйл болоогүй” хэмээн тайлбар хийсэн ч цагдаагийнхан үүргийнхээ дагуу нэгжлэг хийхээр байшин руу нэвтэрсэн аж. Мөн байшинд байсан хүмүүсээс мэдүүлэг авчээ.

 

Дуучин залуу “Манай гэрт ямар нэгэн хүчирхийлэл болоогүй. Ташаа мэдээлэл байна. Надтай хамт байсан эмэгтэй санамсаргүйгээр цагдаад дуудлага өгч. Бидний харилцаа сайн байгаа” гэж хэлжээ.

 

“Цагдаа нараас тусламж хүссэн эмэгтэй Калифорни мужийн гоо бүсгүй Баялее Курран байсан” хэмээн “TMZ” сайт мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин