Автын ослоор нэг хүн нас баржээ
2016-08-31

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн байна.

 

БД-ийн нутаг 100-н айлын уулзварт H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь амины T.Spacio маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж

ослын газрыг орхиж явсан байна.

 

Хөдөө орон нутагт Төв аймгийн Баянцагаан сумын нутаг асфальтан замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь Kia Bongo маркийн П жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 4 зорчигч гэмтжээ.

 

Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин