“Чингис Хаан кап-2016” тэмцээн болно
2016-08-31

 

Спортын төв ордонд есдүгээр сарын 7-11-нд сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болно. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын баг удаалсан билээ.

 

Харин энэ жил хүрээгээ улам тэлж, БНСУ-ын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. Тэмцээнд БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ,  Монгол Улсын Үндэсний нэг болон II шигшээ, оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ баг , БНХАУ-н Хөх хотын их сургуулийн шигшээ гэсэн 8 баг оролцохоор болоод байна.

 

БНАСАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцохоор нутгаасаа мордож одоогоор Бээжин хотод бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тус баг есдүгээр сарын 6-нд газардах бол Өмнөд Солонгос улсын мэргэжлийн лигийн “KBL” баг мөн энэ өдөр 14:00 цагаас манай улсад ирнэ.

 

"Чингис Хаан кап-2016" тэмцээн Спортын төв ордонд есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тэмцээний тоглолт өдөр бүрийн 17.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 5000 төгрөг.

 

Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016” тэмцээн олгож байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
зочин:
Монголын сагсан бөмбөгчид хүчтэй шүү.
2016-09-03
зочин:
Манай Монгол залуучууд сагсан бөмбөгөөр үнэхээр авьяаслаг сайн шүү.Сагсан бөмбөг гоё ч спорт хүн болгоны дуртай спорын төрөл дөө.Манай Монголын үндэсний шигшээ лигийн тамирчид ур чадвар үнэхээр сайжирч байгаа.Ази тивийн шилдэг багуудын тоонд Монголын сагсан бөмбөгийн баг бараг орчихсон байгаа.Ямархуу сайн гэдгээ Солонгосын Инчоны олимпт харуулсан шүү дээ.Монголын сагсан бөмбагийн тамирчиддаа амжилт хүсэе.
2016-09-03