”School police” маргаашнаас ажиллаж эхэлнэ
2016-08-31

 

2016-2017 оны хичээлийн шинэ жил маргаашнаас эхэлнэ. Энэ өдрөөс авто замд ойр байрлалтай Ерөнхий боловсролын сургуулийн орчимд  "SCHOOL POLICE" эргүүл ажиллаж эхэлнэ. Гарч болзошгүй зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор туслах ажилтан, олон нийтийн цагдаа нар ажиллаж, сурагчдын аюулгүй байдлыг хангана.

 

Иймд жолооч та бүхнийг оюутан, сурагчдаа хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин