Живсэн хүүхдийн цогцсыг олжээ
2016-08-31

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн тухай өмнө нь мэдээлсэн.

 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж 6 настай эрэгтэй 0, 8 настай, эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Н, 11 настай эрэгтэй 0 нар завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байсныг олжээ. Цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 

Харин 15 настай эрэгтэй Б-г олоогүй, харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоогоод байжээ. Өнөө өглөөний 07.30 цагаас эрлийг үргэлжлүүлж цогцсыг олсон байна.

 

Тухайн завийг жолоодож явсан иргэн завь жолоодох эрх аваагүй, завь нь улсын бүртгэлгүй, завинд явсан хүмүүс бүгд аврах хантааз өмсөөгүй байжээ

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин