Вакцин тээвэрлэх автомашин хүлээлгэн өглөө
2016-08-31

 

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яаманд   тусгай тоноглол бүхий туулах чадвар сайтай, хөргүүртэй Kia Bongo загварын 5 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Тус машинуудыг Киа Моторс Монгол ХХК нийлүүлж буй аж.

 

Машинуудыг Завхан, Баянхонгор, Говь Алтай, Хөвсгөл, Архангай аймгуудад малын вакциныг стандартын дагуу тээвэрлэн хүргэхэд ашиглах аж.

 

Дэлхийн банкны санхүүжилтээр нийлүүлэгдсэн автомашинууд нь түлш голохгүй, мосттой,  чингэлэгтээ +20 хэмээс -20 хэмийг хадгалах давуу талтай юм байна.

 

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох Малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч сумдын Хувийн мал эмнэлгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 15 дэд төсөл, Аймгийн мал эмнэлгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тууз хайчлаа л байдаг, өгөө л байдаг, аваа л байдаг, Био, Төв лабораирои, аймгуудын хашаанд очоо л мөнхийн зогсоолдоо зогсоо л байдаг. Ахиа л нэхээд байдаг. Ямар ч сайхан юм зүгээр л өгөө л байдаг. МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРГА НЭРТЭЙ ДАВАРСАН НөХДҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАХГҮЙГЭЭР МАХны ЭКСПОРТ, эрүүл хүнс, эрүүл хүний тухай БҮҮ ЯРЬ. ШИНЭ БҮТЭЦ, ШИНЭ БОДЛОГО, ШИНЭ ХҮМҮҮС хэрэгтэй байна. САЙД АА.
2016-08-31