АНУ-ын иргэнийг баривчилжээ
2016-09-01

Хятад гаралтай АНУ-ын иргэн Сэнди Пан Гилисийг тагнуул хийсэн буруутгаж, БНХАУ-ын цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Хятадад ирэх үедээ тагнуул хийсэн гэв.

 

Сэнди саяхан нөхөр Жеф Гилис рүү утсаар холбогдож “Намайг тагнуул хийсэн хэмээн буруутгаж баривчиллаа. Би их гайхаж байна. Чи энэ асуудлыг судлаач. Надад хүчээр ял тулгаж байна” хэмээн ярьжээ. Жеф Гилис уг асуудлаар АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдтай уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авчээ.

 

Тагнуул хийсэн хэмээн буруутгагдаад буй Сэнди энэ оны эхнээс Макаод хэд хэдэн удаа очиж, худалдаа хийсэн байна. Тэрбээр АНУ-ын бизнесийн компанид гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.

 

Бээжингийн тал “Хатагтай Гилис бизнес бус өөр зорилгоор Хятадын эх газарт ирдэг байсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
zov shdee, oorsdiinh ni hymyyseer tagnuul hiilgedeg ni ynen shdee, manaid ch amerikt garsan mongolchuud tagnuul hiij baigaadaa, aimaar ih mongo ogood l hiilgedeg um baina lee,,,zondoo barimtat nevtryyleg baruunii tv-eer uzsen
2016-09-01
ХЭХЭ:
ҮМХИЙ ХАР ХЯТАДУУД
2016-09-01