Ерөнхийлөгч таалал төгсөөгүй
2016-09-01

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хугацаанд ажлаасаа чөлөө аваад байгаа юм. Харин тус улсын хэвлэлүүд Ерөнхийлөгчөө таалал төгссөн хэмээн мэдээлэх болжээ.

 

26 жил төрийн эрхийг барьсан 79 настай Ислам өнгөрсөн амралтын өдөр бие нь гэнэт муудаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Өнөөг хүртэл Ерөнхийлөгч ямар өвчин туссан болохыг албаныхан мэдээлээгүй байна.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд Тун удахгүй Ерөнхийлөгч өөрийн эрүүл мэндийн байдал болон улс оронд өрнөж буй зарим гол гол асуудлаар шууд ярилцлагад оролцох болно” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр Өмнөд Солонгосын Дотоод хэргийн сайдтай уулзаж, дараа нь хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдэл хийсэн билээ. Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч олны өмнө гараагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин