АНУ, Куба руу анхны нислэг хийлээ
2016-09-01

 

АНУ-аас Куба руу анхны нислэг үйлдсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Ийнхүү хагас зуун жилийн дараа хоёр улс  иргэний нислэг үйлдэж буй юм. 

 

Хойд америкийн тээврийн компанийн 150 зорчигчтой “Айрбус 320” зорчигч тээврийн онгоц Америкийн өмнөд эргээс Гавана хотын зүүн зүгт байрлах Санта Клара хотноо газарджээ. Зоригчид гартаа хоёр улсын төрийн далбаа барьцгаажээ.  Ирэх сараас Кубын агаарын тээврийн онгоцууд АНУ-руу нислэг үйлдэхээр болсон байна. 

 

Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ Кубатай харилцаагаа сайжруулахаа ард түмэндээ амласан билээ. Хоёр улс өнгөрсөн зул сараас дипломат харилцаагаа сэргээсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин