Түлэгдлийг хэрхэн эмчлэх вэ
Түлэгдсэн үед авах анхан шатны зөвлөгөөг “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1

Хэрвээ та хурууныхаа өндөг эсвэл алгаа халуун зүйл түлсэн бол шууд хүйтэн усанд норгоорой. Гарын арьс их эмзэг байдаг гэдгийг сана.
Алхам №2

Биеийн аль хэсэг болон түлэгдсэнээс хамаарч, хүйтэн ус хүргэх эсэхийг тогтооно. Хэрвээ та бугуй эсвэл тохойгоо түлсэн бол тос түрхэхээсэй өмнө бүлээн устай зөөлөн алчуураар 2-3 минут жин тавиарай.
Алхам №3

Өвдөг орчимдоо түлэгдсэн бол шууд ариутгах бодисоор түлэгдсэн хэсгээ арчиж, ариутгах хэрэгтэй.
Алхам №4

Гар, хуруугаа түлсэн бол шархны тос түрхэхгүйгээр соривны тос сайн түрхээрэй. Гарын арьс эмзэг учир сорив тогтсон бол хамгийн багадаа 3-4 жил толбо бүдгэрэхгүй.
Алхам №5

Хэрвээ та халуун усанд хөлөө түлсэн бол хүйтэн бүлээн усанд хөлөө таван минут дүрээрэй. Дараа нь бага зэргийн сода эвсэл давстай усаар хөлөө угаа. Өвдөлт нь намдах болно.
Алхам №6

Түлэгдсэний дараа зуун настаар шархаа арчих хэрэгтэй. Өвдөлтийг хурдан намдаах болно.
Алхам №7

Гар дээрх шархыг зөгийн балаар эмчилж болно. Зөгийн балыг шархан дээрээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ