Шинэхэн сурагчид
2016-09-01

 

Өнөөдөр есдүгээр сарын 1. 2016-2017 оны хичээлийн жил орон даяар нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд шинээр  27600 хүүхэд сургуульд элсэж буй юм. Тодруулбал 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орлоо. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101,650 хүүхэд хамрагджээ.

 

Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна.

 

Зургаан настнуудын хувьд хичээлийн анхны өдөр ижий, аавдаа хоргодон уйлах нь бий. Ингээд шинэхэн сурагчид гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг сонирхуулъя.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хайр татсан энхрий үрсүүдийг минь тэнгэр ивээх болтугай.
2016-09-02
Зочин:
hhurhun zolignyyd shuu
2016-09-01