Ерөнхийлөгч ”Монголын нэр ертөнцийн чихнээ” хичээлээ заав
2016-09-01

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найм дахь жилдээ заасан теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний олон нийтийн Телевизээр шууд дамжуулан нэвтрүүлсэн юм.

 

 

Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.

 

Өмнөх жилүүдэд буюу 2009 онд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд  "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 гэсэн "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын нэр ертөнцийн чихнээ Яасан байх нь вэ Элбэгдорж гаргаж ирсэн байх нь
2016-09-02