Ахмад хөлбөмбөгчид Японы багийг 8:0-ээр хожлоо
2016-09-01

 

Японы 60-аас дээш насны Мияаги Пионекс баг Монгол дахь таван өдрийн аялалын хүрээнд манай алтан үеийн хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийлээ.

 

Өнгөрөгч жил МХБХ, Японы ХБХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсаны хүрээнд олон ажлыг хийж байгаа. Үүний нэгэн жишээ бол одоо манайд зочилоод байгаа Мияаги Пионекс багийн тав хоногийн аялал юм. Тэд өчигдөр МХБХ-ны удирдлагуудтай уулзаж, охидын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн.


Тэгвэл өнөөдөр манай 60-аас дээш насны ахмадын багтай нөхөрсөг тоглолтыг хийлээ. Энэхүү тоглолтод Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн олон ахмад тоглогчид оролцсон. Нөхөрсөг тоглолт 20 минутаар гурван үе явагдахад манай ахмадын баг 8:0-ээр хожлоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин