Зам тээврийн осолд найман хүүхэд өртжээ
2016-09-01

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 395 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдэж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 2 байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

БЗД-ийн нутаг Кристал тауны гарц замд Jeep Grandcheroxee автомашины жолооч нь явган зорчигч У-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд замд амины N.Sunny маркийн автомашины жолооч Ө нь ганцаараа явж байсан, явган зорчигч 6 настай Д-г мөргөж гэмтээжээ.  БЗД-ийн нутаг Дарь-Эхийн 1-р гудамжинд T.Prius маркийн автомашины жолооч Б нь ганцаараа явж байсан явган зорчигч, 5 настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөнөд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин