С.Жавхлан анхны цалингаа хүүхдүүдэд зориуллаа

Энэ парламентын ганц бие даагч, УИХ-ын гишүүн С.Жавхлан анхны цалингаа тойргийнхондоо зориулжээ. Тэрбээр Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн болсон бөгөөд анхны цалин болох 1.542.122 төгрөгөөрөө Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн нэг ангийн сурагчдад дээл оёулж бэлэглэжээ.
УИХ-ын анхдугаар чуулганы үеэр дөрвөн жилийн хугацаанд гишүүдэд дээл өмсгөж сургана хэмээн хэвлэлийнхэнд ам гарсан тэрбээр сурагчдыг монгол дээлэн дүрэмт хувцастай болгох ажлыг эхлүүлж буй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ