Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилов
2016-09-01

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цаг орчим хойшилж эхэллээ. Хуралдааны эхэнд

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцэн батлав. Б.Лхагвасүрэн нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар ажиллаж байсан юм.

 

Дараагаар нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин