Хуулиудын төслийг батлав
2016-09-01

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэн баталлаа.

 

Мөн Монгол Улсын Батлан хамгаалах тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батлав. Энэ хуулийн төслийг өмнөх парламентаар хэлэлцсэн хэдий баталж амжаагүй юм.  Түүнчлэн  Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Цэргийн албан хаагчийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх үед үг хэлж, асуулт тавих гишүүд байсангүй. Тиймээс гишүүдийн олонхийн саналаар Цэргийн албан хаагчийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг баталлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин