ИНЕГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа
2016-9-2

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. ИНЕГ-ын шинэ дарга Лувсансамбуугийн Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.

 

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл шинээр томилогдож буй Л.Бямбасүрэн даргад энэхүү хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр, итгэл зүтгэлтэйгээр удирдаж иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийг захив.

 

 

Л.Бямбасүрэн нь тус салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрбээр шинэ ажлаа хүлээж аваад салбарынхантайгаа зэрэгцэж, Засгийн газрын бодлогыг нисэхийн салбарт амжилттай хэрэгжүүлж, сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Л.Бямбасүрэн нь ИАТУЕГ-ын дэргэдэх Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 онд иргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бямбаа гэж миат-д ачигч хийж байгаад америкт хэдэн жил харлаж ажиллаж байгаад ирсэн нөхөр дөө хэдийдээ ямар боловсролтой болчихвоо. Америк руу ямар нэгэн уулзал гэрэа хэлцэл хийх бол хилээр оруулдаг л байгаа.
2016-09-03
Ганаа:
Ээжэээ яанааа энэ ачигч залуу мөрийнд тавьчих вий дээ ямарч сургууль төгсөөгүй ээ худалаа дипломын сайн шалгахад л гараад ирнэ дээ
2016-09-02
Зочин:
Amjilt xusie!!
2016-09-02
Зочин:
amjilt
2016-09-02
zochin:
Амжилт хүсье. ИНЕГийг мөхлийн ирмэгээс аврах хүн энэ дээ
2016-09-02
Зочин:
ee yanaa nisehiin salbar yamar azgyi bnaa Naad mahan tolgoi chin yu hiij chadah ve dee Hurelsuhed l heden dollar olj uguh baihdaa
2016-09-02
Зочин:
За Бямбаа наад байгууллагаа мөрийнд шаачихваа. All in гээд
2016-09-02
bagi:
Bayar hurgej amjilt husie ...
2016-09-02
Зочин:
Ee chaavaas daa ene mahan tolgoi odoo samarch duusnaa yaana. Uhseniih ny oros angli heltei baihav dee kk neree ch zuv bichij chaddaggui hun shde.
2016-09-02
Зочин:
chi uuruu iluu deer bj chadna gvel uuruu darga in boloodohldoo. ichmeer yumdaa uuruu yum zum hiihku bjiij net deer humuus muulaad l bj bdag