”Звери” хамтлаг Монголд ирлээ
2016-09-02

Зургийг "Звери Монголд" хуудаснаас

 

Оросын "Звери" хамтлагийн залуус Монголд тоглолтоо хийхээр ирлээ. Тэд өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буув. 

 

Тус хамтлагийн уран бүтээлчид ОХУ болон Монгол Улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “ШАМК” Энтертэйнмент болон “Аист Монголиа” телевизийн урилгаар манай улсад хүрэлцэн ирж буй юм.

 

Тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой юм байна.  Тоглолтод урилгаар A-Sound, Lumino, Gee, Rec-On, "Хар сарнай" хамтлагийн Амараа зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ.

 

Дашрамд сонирхуулахад тасалбарын үнэ 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Тоглолт өнөөдөр  Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
odoo l bichij bna uu aalz mini
2021-03-03
Zochin:
durak ivanuud
2019-11-25
odoo l bichij bna uu aalz mini