Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа
2016-09-02

 

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон. Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Монголбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.

 

 Б.Лхагвасүрэнгийн товч намтар

 

Боловсрол, мэргэжил

1989   

МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч

1999    

АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр   

 

Ажлын туршлага

1989-1994

Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч

1997-1998

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

1999-2000

Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх

2000-2001

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

2002

Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн

2001-2009

Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал

2009-2013

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

2013

Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол банк сайн ажиллаарай.Лхагвасүрэнд амжилт хүсэе.
2016-09-03
Зочин:
колумбын их сухгуулийн 1 жилийн курс шүүдээ.PPM
2016-09-02