Хакүхо М.Даваажаргал Аки башёг өнжиж магадгүй

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй. Тэрээр тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд бэлтгэл хийгээгүй байна.Тэрээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан юм. 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ эдгээж амжихгүй бол энэ сарын башёг өнжиж магадгүй хэмээн Миягано ояката мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ