Узбекистаны Ерөнхийлөгч таалал төгсчээ
2016-09-02

 

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа таалал төгссөн талаар “www.theguardian.com” мэдэллээ.

 

Ерөнхийлөгчийн биеийн байдал өнгөрсөн амралтын өдөр гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн болохыг хэвлэлийн албанаас нь баталсан юм. Каримов26 жил төрийн тэргүүнээр ажилласан.  Каримовын биеийн байдал 2010 оноос эрс муудаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд таван удаа цус харвасан аж.

 

Орон нутгийн хэвлэлүүд эх сурвалжийн мэдээллээс иш татан Ерөнхийлөгчөө таалал төгссөн хэмээн мэдээлж байгаа ч  Ерөнхийлөгч гэр бүл болон Засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өчигдөр “Тун удахгүй Ерөнхийлөгч шууд нэвтрүүлэгт оролцож, мэдэгдэл хийх болно” гэхээс өөр тайлбар хийгээгүй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
UHER MONGOLUUD:
KARIMOV NAZARBAEV NAR BOL SAIN YERONHIILOGCH NAR TED ULS ORNOO MASH SAIN AVCH YAVSAN HARIN MANAI UHERNUUD BUR ULSAA OROND ORUULJ OTOND IDUULJ UNAGAAJ USTGAH TAL RUU AVAACHCHIHAAD BAINA MAL MONGOLUUD
2016-09-02
Зочин:
Ene vheheer tsarai mun v ugasa vhsen tsaraitai l yum bn
2016-09-02
хэхэ:
энэ нөхөр чинь хэд үхчих вэ
2016-09-02
Зочин:
Узбекистаны Тагнуулын газар Каримовтой ижил зүстэй, дүртэй, ааштай хүнийг бэлтгэсэн байх ёстой, энэ бол төгс дарангуйллын засаглал. Каримов нас барахыг урьдчилж тооцолгүй явж байсан байж таарахгүй.
2016-09-02