УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотголын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуллаа. Гишүүд цалингийн хэмжээнээс шалтгаалж татвар ногдуулах, орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч татвар ногдуулах, хүүхдийн мөнгө олголтыг хязгаарлаж байгаа зэргийг зарим гишүүд шүүмжилж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат нар татвар нэмэгдүүлэхийг шүүмжилж, урагшаа харж ажиллахыг шаардаж байсан юм.
Ингээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар энэ оны төсвийн тодотгол, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
Уншиж байна |