Филиппинд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдав
2016-09-04

Филиппиний өмнөд нутгийн Давао хотын шөнийн захад хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Уг дэлбэрэлтийн улмаас 14 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархтсан гэнэ. Цагдаагийнхан “Энэ бол террорист халдлага” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутагт хяналтаа тогтоож, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжиж байна. Террористууд гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөг ашигласан нь мөрдлөгийн явцад тогтоосон аж.

 

Ерөнхийлөг Родриго Дутерте уг террорист ажиллагааг хийсэн этгээдүүдийг хурдан баривчлахыг албаныханд даалгасан байна. Тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө уг хотын даргаар ажиллаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин