Узбекистаны Ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдлээ
2016-09-04

 

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовыг 78 насандаа таалал төгссөн болохыг том охин нь баталлаа. Сүүлийн долоо хоног комын байдалтай байсан гэнэ. Тархины цус харвалтын улмаас таалал төгссөн аж. Тэрээр 26 жил төрийн тэргүүнээр ажилласан туршлагатай улстөрч юм.

 

Тус улсын Засгийн газрын төв сайтад “Өнөөдөр Ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдлээ” хэмээн нийтэлжээ. Ерөнхийлөгчтэй салах гүйцэтгэх ёслолд 10 гаруй орны төрийн тэргүүн оролцжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Ислам Каримовын орыг Ерөнхий сайд Шавкат Мирзюкоев түр орлон гүйцэтгэж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Toriin terguudgej yu baisan yum be,terguunuudgej bichih yostoi baimaar yum.Undsen ug ni teregbus,terguunshuu dee.
2016-09-04