Рианна гэрлэх санал авчээ
2016-09-04

 

Дуучин Рианна өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагсан "MTV" шагнал гардуулах ёслолын үеэр реппер Дракет хайраа илчилсэн нь олны анхаарлыг татсан билээ.

 

Рианна олон жилийн өмнөө Драке өөрт нь таалагдах болсон юм. Тэд гурван ч уран бүтээлд хамтран ажилласан бөгөөд хэвлэлүүд тэднийг болздог хэмээн мэдээлдэг байсан ч уран бүтээлчид үргэлж үгүйсгэдэг байжээ.

 

Шагнал гардуулах ёслолын дараа хос болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн. Тэгвэл америкийн шар хэвлэлүүд Драке дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн мэдээллэх болжээ. Учир нь Рианна хуримын бөгж зүүсэн байсан гэнэ. Дуучин бүсгүй сэтгүүлчдийг харсаныхаа дараа бөгжөө халаасандаа нуусан аж. 

 

Мөн тэрбээр инстаграмдаа "Хос хайр, дурлал" хэмээн бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин