Ханбогд-Оюу толгой чиглэлийн замын ажил эхэллээ
2016-09-05

Ханбогд сум-Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮЯ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ. 

 

 

Тус замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар "Оч-Наран" ХХК энэ оны ес дүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байна. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаас бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн барина.

 

Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
boliosoi............teneg sanagdaad bdag yum....zugeer l hiichiheed bhad bolno shuudee
2016-09-05
bvtehgvi e:
Ингэж эхэлсэн ажил ч дээ замхарааад алга болно доо.
2016-09-05
ЁСЛОЛ:
Ийм ёслол хийх үнэхээр шаардлагатай байдаг юм болов уу. Үнэхээр хийх шаардлагатай байдаг бол арай ёслол төгөлдөр хийж болдоггүй юм уу. Тэр нэг хар шилтэй дарга сайд юм бололтой нөхөр арц бололтой зүйл хужаа гялгар уутнаас барилгын ажлын бээлийтэй гараар авч цацаж байна. Нэг цэнхэр дээлтэй бас дарга бололтой эмэгтэй АПУ-ийн цаасан хайрцагтай сүү уг нь өргөж байгаа бололтой гэвч гал унтрааж байгаа юм уу эсвэл гашилсан сүүгээ асгаж байгаа мэт шууд гоожуулж байна. Наана нь нэг гадаад хүн бас л сүү өргөх гэж байна гэж монгол хүнд бол ойлгогдох ч мэдэхгүй хүнд бол шартсан хүн сүү уух гээд ч юм уу зогсож байгаа харагдах юм. Нэг лам хүн микрофон барьчихсан бодвол ингэ тэг гэж ёс жаягийг нь тайлбарлаж байгаа байлгүй мэдэхгүй хүн бол орчуулагч нь эсвэл дуу дуулж байна л гэж харахаар байна. Яг үнэндээ ёслол гэхээсээ илүү заавал ингэх ёстой гэсэн үүднээс нэг аргацааж дүр эсгэсэн байдал л харагдаад байна.
2016-09-05