Засгийн газрын өр 26 хувиар өсчээ
2016-09-05

 

Энэ оны II улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 23.449 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 8 хувиар буюу 1.664 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Энэ нэмэгдэлд:

 

  • Засгийн газрийн гадаад өр 26 хувиар буюу 964 сая ам.доллараар өсч 4.706 сая ам.долларт

 

  • Төв банкны гадаад өглөг 5 хувиар буюу 93 сая ам.доллараар буурч 1.758 сая ам.долларт

 

  • Банкуудын гадаад өр 3 хувиар буюу 66 сая ам.доллараар өсч 2.167 сая ам.долларт

 

  • Бусад сектор (ААН)-ын гадаад өр 126 хувиар буюу 4486 сая ам.доллараар өсч 8.060 сая ам.долларт

 

  • Гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээлийн эх үүсвэр 36 хувиар буюу 3759 сая ам.доллараар буурч 6.758 сая ам.долларт хүрсэн нь нөлөөлжээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин