М.Энхболдын гурван үг
2016-9-5

2016.4.28: НИЙГМИЙН АМЬДРАЛЫН БҮХ САЛАА МӨЧИРТ СЭРГЭЛТ АВЧРАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЛАА

 

 

...Сонгуулийн хуульд заасны дагуу МАН сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэр, мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа. Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан.  Нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуульд  орон ялалт байгуулж,  иргэдээ ядуурлаас эх орноо өрийн дарамтаас хөнгөлөх, эдийн засгийн  өнөөгийн хямралт байдлыг арилгах, төрийн дампуурлыг  засах, хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид  дэвшүүлж байна.

 

Бидний мөрийн хөтөлбөр Үндэсний Аудитын газарт өгсний дагуу дүгнэлт гаргасан. Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө эцэслэн хэлэлцэж,  СЕХ-нд өгч байгаа. Аудитын газраас энэ сарын 27-ны өдрийн 770 тоот анхны дүгнэлтийг манайд өгсөн. Бид СЕХ-нд хуульд заасан хугацааны хамгийн эхний өдөр, нэгдүгээрт бүртгүүлж байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж Монголыг аврах төв штабаа гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж, намын дарга сонгуулийг удирдаж , Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахаар боллоо. Нийт 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улс орон даяар МАН-ын сонгуулийг зохион байгуулах төв штабаа байгууллаа.

 

/МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-нд хүлээлгэн өгөх үеэр/

 

2016.7.7: ЦАЛИН НЭМЖ, “ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

 

...Бүх төрлийн зээлийн хүүг бууруулж, иргэдээ өр, зээлийн дарамт, сүлжээнээс гарган амьжиргааг нь тэтгэх, төрөөс бизнест үзүүлж байгаа аливаа шахалт дарамтыг багасгаж, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөлөх, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын хэмжээг 1.0 хувь болгож, ЖДҮ, бизнесийг дэмжихийн хамт аймаг, орон нутагт импортыг орлож орон нутгийн хэрэгцээг хангах 100-аас доошгүй үйлдвэр шинээр байгуулах зэрэг зорилтуудыг шийдвэрлэнэ..

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг олноор бий болгож, ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, бизнес эрхлэхэд нь бүх талын боломжоор хангах, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхэд, багачуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах, сургуулиудын тоог олшруулж, хоёр ээлжээр хичээллэдэг болгох зэрэг нийгмийн бодлогын чухал зорилтуудыг тусгаж хэрэгжүүлнэ.

 

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.

 

Оюутан, залуучууд зээл авч сургалтын төлбөрөө төлөөд ажил, хөдөлмөрийн талбарт гараад эргүүлж төлдөг тогтолцоог бий болгоно. “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Сургалтын амжилтаас хамааруулж 70000 төгрөгийн урамшуулал өгч байсныг сэргээнэ.

 

/МАН-ын Бага хурлын VI хуралдаанд тавьсан илтгэлээс нь/

 

2016.8.25: УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БАЙДАЛ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС ХЭД ДАХИН ХҮНД БАЙНА

 

 

...Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.

 

Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.

 

Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

 

/УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгээс нь/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Анх Сүх нь Бодоо Чагдаржав 2 гоо буудах тушаалд гарын үсэг зурсан байдаг юм бн лээ.90 гаруй жил худлаа шаалаа. Тэгээл хууртаж ханахгүймаа. МАН гээл шинэ юм үзсийм аятай их далдгасан юм хохь нь ээ Монголчуудаа
2016-09-05
НАСАН:
БӨӨЛЖСӨӨ ЭРГЭЖ ДОЛООВОО ХӨӨРХИЙ АРДЫН НАМАА ГЭЖ БОЛОХГҮЙ БОЛ ДАЙСАН БОЛГООД ШАР ХАДАНД АВААЧААД БУУДЧИХНДАА ТАНАЙД ДО ЯАМНЫ САЙХАН ГАРУУД ОЛОН БИЙ ШҮҮ ДЭЭ
2016-09-05
Зочин:
Ene teneg mangariig arai Mongolchuud yurunhiilugchuur songohgui bailgui dee. TUV aimgiinhan tenegteed songood baidgaas bus
2016-09-05
zochin:
ene melger mongolyg maani suiruulji baina daa , negen tsagt tenger , ard tumen kharyutslaga tootsokh biz dee
2016-09-05
Зочин:
Songoson , songoogui bugd hohi ni. Ene muu dolirt itgej bdag. Hotoo suiruulsen, odoo ulsaa..
2016-09-05
Зочин:
mun saikhan shaadag gar shuu , durak
2016-09-05
zochin:
ta nart bugdeerend Amjit nohoduud hutsajjil baig jingiin temee yvj l baig MAN d dahin Amjilt huse
2016-09-05
Зочин:
songuuliin umnu yu geed dongosood bailaa umhii MANguud.Odoo songogchid ta nart nohod shig haragdaj bna uu za gaigui ee.
Bolor:
OMHIIRSON NOVSHNUUD
2016-09-05
Зочин:
Oдоо ТӨР ажлаа хийгээд байна уу. МАН ажил хийгээд байна уу. Ойлгогдохоо болилоо. УИХ-ын чуулган дуртай өдрөө ,дуртай цагтаа. МАН-ын хурлууд ажлын ажлын цагаар дуртай цагтаа.Улс орныхоо асуудлыг тэндээ шийддэг бол ЧУУЛГАН хуралдуулж дэмий цаг,мөнгө хөрөнгө бараад яана. Аль нэгийг хуралдаад шиидвэрээ гаргаад жинхэнэ ХЭМНЭЛТ ээ хийх нь зөв биш үү. Аль эсвэл 60 ТЭРБУМЫН АЯН аа ярьж байдаг юм бол уу. Тийм бол ажлын бус цагаар хуралдмаар байна.Ажлын цагаар НАМ нь хуралдаад ажлын цаг сунгаж ЧУУЛГАН хуралдаад млүү мөнгө цохих бодлого байна уу.
2016-09-05
Зочин:
доо ТӨР ажлаа хийгээд байна уу. МАН ажил хийгээд байна уу. Ойлгогдохоо болилоо. УИХ-ын чуулган дуртай өдрөө ,дуртай цагтаа. МАН-ын хурлууд ажлын ажлын цагаар дуртай цагтаа.Улс орныхоо асуудлыг тэндээ шийддэг бол ЧУУЛГАН хуралдуулж дэмий цаг,мөнгө хөрөнгө бараад яана. Аль нэгийг хуралдаад шиидвэрээ гаргаад жинхэнэ ХЭМНЭЛТ ээ хийх нь зөв биш үү. Аль эсвэл 60 ТЭРБУМЫН АЯН аа ярьж байдаг юм бол уу. Тийм бол ажлын бус цагаар хуралдмаар байна.Ажлын цагаар НАМ нь хуралдаад ажлын цаг сунгаж ЧУУЛГАН хуралдаад млүү мөнгө цохих бодлого байна уу.
2016-09-05